Зургаан дүүрэгт давхар гараж барина

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Зургаан дүүрэгт давхар гараж барина

Нийслэлийн газрын алба орчны тохижилт болон замын ачааллыг багасгах зорилгоор Нийслэлийн засаг даргын 2011 оны 397 дугаар захирамжийн дагуу давхар гараж барихаар зургаан дүүргийн найман цэгт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зарласан байна. Ингэхдээ өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ний 17 цаг хүртэл төсөл сонгон шалгаруулалтанд оролцогсдын материалыг хүлээн авчээ. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцох “Бат цагариг” ХХК, “Эм Жэй” ХХК, “Стройка” ХХК, “Чандмань ананд” ХХК, “Саруулсайхан” ХХК 22 аж ахуй нэгж, хувь хүмүүсийг  өнөөдөр “Хангарьд” ордонд зарлалаа.

Давхар гараж барих төслийн сонгон шалгаруулалтийн материалыг 53 аж ахуй нэгж, хувь хүн худалдан авсанаас 22 оролцогч оролцохоор материалаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, төслийн сонгон шалгаруулалтанд 22 оролцогч орох юм байна. Төслийг Нийслэлийн засаг даргын захирамжаар баталсан комиссын гишүүд шалгаруулах ажээ.

Орчны тохижилт бүхий нэгдсэн гараж барих байршил

Дүүрэг

Хороо

Байршил

Буулгах гаражийн тоо

Газрын хэмжээ /га/

Зориулалт

Материал худалдан
авсан оролцогчийн тоо

Материалаа ирүүлсэн

1.

Баянгол

8-р хороо

Орон сууцны 9-р байрны зүүүн талд

72

0,24

Олон давхар гараж

7

3

2.

Баянгол

6-р хороо

98-р цэцэрлэгийн
баруун талд

66

0,16

Олон давхар гараж

3

2

3.

Баянзүрх

5-р хороо

Гаалийн 1-р байрны
хойд талд

0,15

*

9

4

4.

Баянзүрх

16-р хороо

Орон сууцны 74-р
байрны хойд талд

61

0,1

Олон давхар гараж

2

1

5.

Сонгино хайрхан

12-р хороо

Орон сууцны 1-р байрны
зүүн талд

62

0,1

Олон давхар гараж

2

0

6.

Сонгино хайрхан

13-р хороо

Орон сууцны 8-р байрны
хойд талд

0,15

*

12

5

7.

Сүхбаатар

3-р хороо

Орон сууцны 19-р
байрны урд талд

33

0,135

Олон давхар гараж

8

5

8.

Хан-Уул

1-р хороо

Орон сууцны 39-р
байрны хойд талд

0,22

*

10

2

Нийт

53

22

*СӨХ-ны талбай, хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доор гараж

Нийслэлийн засаг даргын 397 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн барилгажсан хэсэгт судалгаа хийхэд, 10798 ширхэг замбараагүй барьсан бетон, төмөр, тоосгон гараж, контейнерүүд ихэвчлэн орон сууц дотор байгаа ба 90 орчим нь зөвшөөрөлгүй байгааг тогтоожээ. Эдгээр тоосгон, төмөр, бетонон контейнер, гаражууд нь тухайн үедээ иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан байсан боловч одоогийн байдлаар стандартын шаардлагыг хангахгүй болсон гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж