Япон, Хятад болон БНСУ гэрээнд гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Япон, Хятад болон БНСУ гэрээнд гарын үсэг зурна

Япон, Хятад болон Өмнөд Солонгос улсууд хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах болсон талаар Японы Засгийн Газраас өнөөдөр мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС бичлээ.

Энэ сарын 19-21 хооронд Бээжинд болсон зөвөлгөөнөөр хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээг хэлэлцсэн юм. Гэрээ нь гурван талт худалдааны чөлөөт бүс байгуулах ажлын суурь болох аж. Японы Засгийн Газраас Хятад, Өмнөд Солонгос болон Япон орнууд хуулийн хүрээнд эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар болж байна гэж мэдэгдсэн байна. Хамтын ажиллагаа зөвхөн эдийн засагт ч биш мөн улс төрийн салбарт гурван орны харилцааг бэхжүүлнэ гэжээ.

Гурван орны төлөөлөгчид ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурах юм. Мөн тавдугаар сарын дундуур Бээжинд болох БНХАУ, Япон болон Өмнөд Солонгосын тэргүүнүүдийн уулзалтаар талууд чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг эхлэх юм.

Хөрөнгө оруулалтын гэрээ 2007 оноос хойш яригдаж байгаа аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж