Месси “Барса”-гийн бүх цаг үеийн мэргэн бууч

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Месси “Барса”-гийн бүх цаг үеийн мэргэн бууч

Испанийн хөлбөмбөгийн “Ла лиг”-ийн 29 дүгээр тойргийн тоглолтод “Барселона” “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ “Гранада”-г 5:3-аар буулган авсан. Энэхүү тоглолтод сүүлийн гурван жилийн дэлхийн болон Европын шилдэг хөлбөмбөгчин, аргентин довтлогч Лионел Месси хет-трик хийснээр “Барса”-гийн төлөө нийт 234 гоол оруулж, бүх цаг үеийн мэргэн бууч боллоо. Тэрбээр 17 дахь минутал эхний гоолоо оруулж, тус багийн бүх цагийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан Сезар Родригесийн /232 гоол/ амжилттай зэрэгцсэн. Улмаар тоглолтын 67, 86 дахь минутал нэмж, хоёр гоол оруулснаар дээд ажилтын эзэн болсон юм.

"Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж