Аргентин эр багаасаа хасагдав

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Аргентин эр багаасаа хасагдав

NBA-гийн “Филадельфи”-гийн удирдлага аргентин довтлогч Андрес Носионийг багаасаа хаслаа. Носиони жилийн өмнө “Сакраменто Кингз”-ээс Самуэль Далембертийн солилцоонд орж, Спенсер Хэйвстэй хамт “Филадельфи”-д ирж байсан. Өдгөө 33 настай тэрбээр өмнө нь “Чикаго, “Сакраменто”-д хүчин зүтгэхдээ дунджаар 10.5 оноо цуглуулж, 4:5 удаа самбараас бөмбөг авч байв. Носиони Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2004 оны Афины олимпод аваргалж, 2002 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртжээ.

"Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж