Дорнод аймгийн төлөөлөлтэй онлайнаар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн төлөөлөлтэй онлайнаар хуралдлаа

УИХ-аас аймгийн иргэд, албаны хүмүүстэй өнөөдөр онлайн ярилцлага хийлээ. Энэхүү ярилцлага нь нь хоёр дахь удаагаа болж байгаа бөгөөд Дорнод аймгийн хаваржилт, түймрийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцлоо.
Төрийн ордоноос УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Дорнод аймгаас Дорнод аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр, ХХААЖДХ газрын дарга А.Энхтүвшин нар, мөн иргэдийн төлөөлөл баг бүрээс оролцов.

Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр  цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулсан бөгөөд Засгийн газраас тодорхой тусламж үзүүлэхийг хүслээ. Дорнод аймагт нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд нийт 200 мянгаар  хорогдсон  малынхаа сэг зэмийг устгах ажил дуусаа ч үгүй байхад ой хээрийн түймэр гарч, 800-гаад бог мал хотондоо шатжээ. Салхины хурд 20 метр секунд хүрч байгаа бөгөөд шороон шуурга, хээрийн түймэртэй нийлэн илүү их гамшиг тарьжээ. Гал, шороо нийлсэн энэхүү үзэгдлийг нутгынхан “Уулан гал” хэмээн нэрлэжээ.  Түймрийн улмаас 6-7 айлын гэр шатсан тул аймгийн нийгмийн халамжийн сангаас 500 мянган төгрөг олгохоор болсон байна. Мөн малжуулах ажлыг мал бүхий иргэдээс санаачлан зохион байгуулж байна.
Дорнод аймгийн иргэдээс УИХ-ийн гишүүдэд тавьж буй хүсэлт бол малгүй болсон иргэдийг дэмжих, ажилгүй иргэдэд зээл олгох боломжийг бүрдүүлэх байлаа.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж