
Хяналт шалгалтын явцад тарианы өрөө, эрчимт эмчилгээний өрөө, хэвтэн эмчлүүлэгсдийн тасгийн нийт 40 цэгээс арчдас шинжилгээ авч шинжлүүлэхэд 41.46 хувь нь нянгийн бохирдолтой гарсан нь эмнэлгийн дотоод халдвар үүсэх эрсдэлтэй төвшинд байна гэж үзжээ.
Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдлагуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, цаашид давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчил гаргасан тасгийн эрхлэгч, асрагч нарт торгуулийн арга хэмжээ авсан тухайгаа Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.