МУИС-д албан шаардлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

МУИС-д албан шаардлага өгчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас МУИС-д улсын байцаагчийн албан шаардлага өгөхөөр шийдвэрлэжээ. Учир нь “Сүхбаатар дүүрэг 6-р хороо 14 давхар байрны хажууд байрлах цагтай цамхагийг нурааж байгаа аж. Нураахдаа хүрзээр шороог нь буулгаж, их хэмжээний тоосжилт үүсгэн орчныг бохирдуулж байна. МУИС-ийн II байрны ар талд хогийн цэг дэх хог уул овоо шиг боллоо” гэх гомдол оршин суугчдаас иржээ. Энэ барилгыг “Хос бар” ХХК МУИС-ийн захиалгаар нурааж байгаа гэнэ.

Уг мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар дээр нь очин шалгалт хийсэн байна. Тус компанид шороо хийсгэхгүйгээр усаар шавшин нурааж, гарсан хог хаягдлыг тухай бүр цэвэрлэж байх талаар үүрэг өгсөн байна. Мөн Сүхбаатар дүүргийн ТҮК-д цаг тухайд нь сургуулийн ойр орчмын хогийг цэвэрлэх үүрэг өгсөн байна.

                                    Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж