УИХ-ын дарга өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга өнөөдөр ирнэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Өдөр, шөнө тэнцдэг жил бүрийн гуравдугаар сарын 22-ний эл өдөр казах түмэн Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Өлгийчүүдийн хувьд УИХ-ын даргыг орон нутагт ажиллах үеэрээ Наурызын баярын өдөр айлчилж ирсэнд талархалтай хандаж, хүндэтгэн хүлээн авлаа.

УИХ-ын даргын хувьд орон нутагт ажиллах томилолт нь ийнхүү өнөөдөр Баян-Өлгий аймагт ажилласнаар өндөрлөх бөгөөд оройдоо Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм. Дашрамд сануулахад УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн орон нутаг дахь томилолт энэ сарын 17-ноос эхэлж Ховд, Баян-Өлгий аймагт ажилласан юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж