
Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” төвтэй хамтран зохион байгуулдаг “Хаврын гоёл” наадам энэ сарын 7-нд Соёлын төв өргөөнд болно. Энэ наадмаар хувцас загвар, интерьер, график дизайн гэсэн төрлөөр шилдгүүдийг тодруулах аж. 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү наадамд загварын агентлагуудын дизайнер, их, дээд сургуулийн оюутнууд оролцож, 2010 оны хавар, зуны гоёлыг тодорхойлох юм. Мөн энэ удаагийн наадамд гадаадын шилдэг дизайнерууд урилгаар оролцох юм байна.
П.Дэлгэр