Жермэйн О.Нил улирал дуустал тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Жермэйн О.Нил улирал дуустал тоглохгүй

NBA-гийн хамгийн олон түрүүтэй “Бостон Селтикс”-ийн төвийн тоглогч Жермэйн О.Нил зүүн гарын бугуйны бэртлийн улмаас энэ улирлыг дуустал багтаа тус хүргэж чадахгүй боллоо. Тэрбээр энэхүү бэртлийн улмаас сүүлийн 13 тоглолтыг өнжсөн бөгөөд мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Ингэснээр “Бостон” хүчний довтлогч, төвийн тоглогчийн байрлалын хүч нь эрс суларч байна. Түүнээс гадна тус багийн хүчний довтлогч Крис Уйлкокс, Жефф Грин нар бэртэж, энэ улирлыг дуустал тоглох боломжгүй болсон. Өдгөө 33 настай О.Нил 2011-2012 оны улирлын 25 тоглолтод оролцохдоо 5.1 оноо түүж, 5.4 удаа самбараас бөмбөг аваад байв.

"Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж