Ус сувгийнхан ажилтнуудаа бэлтгэдэг төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Ус сувгийнхан ажилтнуудаа бэлтгэдэг төвтэй боллоо

Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ынхан өөрсдийнхөө боловсон хүчнийг бэлтгэж, мэргэжлийг нь дээшлүүлэх төдийгүй бүхий л насны иргэдэд усны зүй зохистой  хэрэглээний талаар мэдээлэл олгож байх Сургалтын төвтэй боллоо.

БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан тус төвийн нээлт өнөөдөр болсон юм. Цэвэр, бохир усны хоолойн засварчин, насосны станцын машинчаас авахуулаад цэвэрлэх байгууламжийн машинч, тоног төхөөрөмжийн засварчин, ус түгээгчийн мэргэжил олгох сургалтыг тус төвд зохион байгуулна. Мөн энэхүү төвийг дээрх мэргэжлүүд болон сантехник, хлоржуулах байгууламж, хянах, хэмжих хэрэгсэл, усны тоолуур, автомашин, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин гээд тус байгуулагын ажилтнуудынхаа мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглож, байгууллагын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагад нийцсэн орчин үеийн “Жишиг сургалтын төв” болгохоор зорьжээ.

Цэцэрлэгийн багачуудаас авахуулаад бүхий л насны хүмүүс усны бүтэц онцлог, манай орон дахь цэвэр усны эх үүсвэрүүд болон усны зүй зохистой хэрэглээний талаар эндээс мэдээлэл авч байх боломжийг бүрдүүлсэн заал танхим, номын сан бий болгосон байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж