Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжилд хэрэгтэй байгаа мөнгийг санхүүгийн
зах зээл бий болгож, нийлүүлдэг. Тэгэхээр санхүүгийн зах зээл хүчирхэг
байх тусам эдийн засаг, ДНБ-ний өсөлт бий болж, ард түмний амьдрал
дээшилдэг "жамтай". Эсрэгээрээ энэ зах зээлд асуудал үүсвэл яваандаа
эдийн засгийн хямралыг дагуулдаг билээ.
Хамгийн ойрын жишээг дурьдахад, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал
байна. АНУ дахь орон сууцны урт хугацаат моргейжийн зээлүүд аажмаар
чанаргүй болсноор банкны систем хямарсан байдаг. Улмаар хэд хэдэн банк
дампуурч, эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Манай улсын хувьд ч бас эдийн
засгийн хямрал 2009 он гарсаар нөлөөлж, хоёр ч банк дампуурсан удаатай.
Тухайн үед улсын инфляцийн хэмжээ жилийн эцсээр 37 хувьд хүрч байсан.
Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 20
хувиас хэтэрсэн нь эдийн засгийн хямрал нүүрлэх "дохио" болж байсан
билээ. Инфляци ийнхүү "галзуурах" болсон нь тухайн үед хүүхдийн мөнгө
болох 10 мянган төгрөг, шинэ төрсөн хүүхэд болон шинэ гэр бүлд улсаас
нэг удаагийн тэтгэмж өгч байсан.
Өөрөөр хэлбэл, шинэ төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг, шинэ гэр бүлд нэг
удаа 500 мянган төгрөг олгож байсан билээ. Энэ бүгд бэлэн мөнгөний
нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцийг хөөрөгдсөн. Улмаар санхүүгийн систем
хямарснаар хоёр ч банк дампуурлаа зарлаж байсан юм. Өөрөөр хэлбэл,
санхүүгийн системд төрөөс механикаар оруулж буй мөнгөний хэмжээ хэрээс
хэтэрсэн гэсэн үг.
Хэдийгээр монголчууд 2009 оны эдийн засгийн хямралаас хатуу сургамж
хүртсэн ч 2010, 2011 онуудад иргэдэд олгох бэлэн мөнгөний хэмжээг
багасгаагүй. 2010 он гарсаар иргэн бүрт нэг Удаа 70 мянган төгрөг
олгосон. Үүнийх нь уршгаар инфляци мөн л хяналтаас гарч, 14-15 хувьд
хүрч байсан билээ. Харин 2011 он гарсаар иргэн бүрт сард нэг удаа 21
мянган төгрөг олгох болсон. Ганц бэлэн мөнгөний нийлүүлэлт ч гэлтгүй
төсвийг асар их хэмжээгээр тэлсэн. Төсвийн тэлэлт эдийн засагт орох
мөнгөний хэмжээг ихэсгэх бас нэг хүчин зүйл болсон билээ.
Эдийн засагт хоёр замаар мөнгө нийлүүлэгддэг. Нэг нь банкны системээс
олгож буй зээл, нөгөө нь төсвийн хөрөнгө оруулалт. Үүнээс төсвийн
хөрөнгө оруулалт аль болох бага, банк-наас олгож буй зээл ахиу байх нь
"зөв голдирол" болдог. Харин манай улсын хувьд яг урвуу хамааралтай
болчихсон, төсөв данхар, банкны системээс эдийн засагт нийлүүлж буй
мөнгөний хэмжээ бага байна.
Өөрөөр хэлбэл, зээлийн хүү тун өндөр байгаа юм. Төсөв хэт өндөр
зарлагатай, иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаа учраас бодлогын хүүг өндөр
байлгахаас өөр аргагүй байна гэдгийг Монголбанкныхан хэддэг. Бодлогын
хүү өндөр байгаа болохоор зээлийн хүү өндөр, үйлдвэрлэл хөгжих, үндэсний
аж ахуйн нэгжүүд хүчирхэгжих боломж хязгаарлагдмал байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, манай улсын санхүүгийн зах зээл тийм ч эрүүл бус байгаа
юм.
Бэлэн мөнгө тараах нь инфляцийг хөөрөгддөг, иргэдэд дарамт болдгийг
улстөрчид саяхнаас ярьж, бэлэн мөнгөний амлалтыг хязгаарлаж эхэллээ.
Түүнчлэн нэг удаад бөөнөөр нь олгож байснаас cap бүр бага хэмжээтэйгээр
иргэдэд мөнгө өгөх нь инфляцийн нөлөөлөл харьцангуй багатай гэдгийг олж
харсан. Энэ хүрээнд иргэдэд cap бүр 21 мянган төгрөг олгож байгаа.
Түүнчлэн 2010 оны сүүлчээр нэг удаад бөөнөөр олгох байсан 50 мянган
төгрөгийг тав хуваан, cap бүр 10 мянган төгрөг байхаар зохицуулалт
хийсэн билээ. Үүний үр дүнд ифнляци харьцангуй багаслаа. Ийнхүү төрөөс
зах зээл рүү оруулж буй мөнгөндөө тодорхой хэмжээнд зохицуулалт хийсний
үр дүнд 2009 оны хямралын үеийг бодвол санхүүгийн систем харьцангуй
сэргэж байна. Арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, иргэдэд олгосон
зээлийн хэмжээ боломжийн хэмжээнд өсөхийн хэрээр чанаргүй зээлийн хэмжээ
ойролцоогоор гурван хувьтай байна.
Өөрөөр хэлбэл, банкны систем харьцангуй хүчирхэг, тогтвортой болжээ.
Банкны салбар хүчирхэг байж чадвал санхүүгийн систем ч бас хүчирхэг
байна гэсэн үг. Ерөнхийдөө 2010 оноос хойш ийнхүү банк, санхүүгийн
систем харьцангуй эрүүлжиж эхэлсэн. Үүний үр дунд өнгөрсөн 2011 онд
эдийн засгийн өсөлт анх удаа 17 хувьд хүрч, Ази тивд манлайлсан билээ.
Санхүүгийн зах зээл эдийн засгийн хөгжлийн түлхүүр гэдэг нь эндээс
харагдаж байгаа биз. Цаашид бэлэн мөнгөний түгээлтийг зогсоогоод энэ
салбарын бодлогыг цэгцэлчихвэл эдийн засгийн өсөлт улам эрчээ авах болов
уу.
"Монголын мэдээ" сонин