Казак түмний Наурызын баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. МҮБХ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, “Бес богда бүргэд” дэвжээ хамтран зохион байгуулсан. Барилдаанд аймгийн хурц арслан А.Сүмбээ, Д.Батжаргал, О.Баярхүү, Х.Мэндбаяр, Ба.Батжаргал, Д.Болдбаатар, Б.Баатарцол, Ж.Сүхбат, Л.Шинэбаяр, Х.Айдос, М.Еркебулан нарын тэргүүтэй 256 хүчтэн уран мэхээ уралдуулан барилдсанаас Увс аймгийн заан Т.Баасанхүү түрүүлж, Увс аймгийн Малчин харьяат “Увс нуур” дэвжээний бөх аймгийн Булган сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Бесбогда бүргэд” дэвжээний бөх, аймгийн харцага Н.Батсайхан нар үлдлээ. Барилдааны үеэр “Таванбогдын бүргэдүүд” дэвжээний тэргүүн Б.Нурлат Булган сумын харьяат аймгийн заан Б.Серикийг “Спортын алдар” одонгоор шагнаж, аймгийн арслан Б.Баатарцолд хүндэтгэл үзүүллээ.
"Өдрийн шуудан" сонин