Буриадад болох тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Гацуурт олимп” сургууль, “Тэмүүжин”, “Хангарьд” клубийн тамирчид оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд гавъяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Т.Даваахуяг, спортын мастер Э.Бэхбаяр, Б.Номин 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, Б.Нэмэхбаяр, 66 кг-д ОУХМ А.Анхбаяр, спортын мастер Х.Мөнхжаргал, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат, 84 кг-д ОУХМ П.Өсөхбаатар, спортын мастер М.Батмөнх, 96 кг-д ОУХМ Ж.Чулуунбат дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Т.Гансүх, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, Х.Ганболд, Р.Нэргүй, Х.Чойжилжав нар ажиллахаар болжээ.
"Өдрийн шуудан" сонин