Х.Баттулга АТГ-т хандана

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Х.Баттулга АТГ-т хандана

УИХ-ын гишүүн, МоАХ-ны гишүүн Х.Баттулга өнөөдөр 15.00 цагт нэр бүхий албан тушаалтнуудын авлига авсан талаарх баримтуудыг Авлигатай тэмцэх газарт хүргэж өгөхөөр болсон байна. Авлига авсан гэх энэхүү баримтууд дотор нь Засгийн газрын сайд нар байгаа гэх албан бус мэдээлэл байна.

Тэрбээр саяхан МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ авлига авсан албан тушаалтнуудын тухай баримтыг Авлигатай тэмцэх газарт хүргэж өгнө, мөн Улсын Ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхийлөгчид тус бүр хандана гэдгээ ч мэдэгдээд авсан билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж