Төрийн албаны зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдан хэд, хэдэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг тодруулах гэж байна. Тодруулбал, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газар, Стандартчилал хэмжил зүйн газрын дарга нарыг тодруулах юм. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард Төрийн албаны зөвлөлд хандан дээрх албан тушаалтнуудыг сонгон шалгаруулж өгөхийг хүссэн юм. Ингэснээр тус газраас сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд ийнхүү өнөөдөр эцсийн байдлаар зохих шаардлага хангасан хүмүүсийг тодруулах болж байна. Дашрамд сануулахад, Төрийн албаны зөвлөлөөс 16.00 цагт сэтгүүлчдэд дээрх үйл явдалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлана гэсэн мэдээлэл байна.
Г.Дарь