“100 хувь бэлгэвч” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

“100 хувь бэлгэвч” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Төв аймагт “100 хувь бэлгэвч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд сургалт семинар зохион хэрэгжүүлж байгаа ажээ. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж  ахуйн нэгж, иргэд, тэр дундаа баар, зоогийн газар, зочид буудлын эзэд, ажилчдад согтууруулах ундаагаар үйлчлэх, БЗХӨ, ДОХ өвчний талаарх сургалтуудыг тогтмол явуулдаг болоод байгаа юм байна. Зуунмод сумын нэгдүгээр багт л гэхэд 10 гаруй  үйлчилгээний цэгүүд байдаг. Гэтэл  сургалт зохион байгууллах үед арав ч хүрэхгүй хүн суух нь элбэг бөгөөд үнэгүй бэлгэвч аваад л явах сонирхол байдаг байна. Уг нь зохион байгуулагчид үйлчилгээний газрынханд сургалт явуулж, дэлхий нийтээр түгшээгээд байгаа ДОХ-оос сэргийлэх, сүүлийн үед ихэсч байгаа бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд 2005 оноос “100 хувь бэлгэвч” хөтөлбөрийн хүрээнд баар, цэнгээний газрууд болон зочид буудлуудаар үйлчүүлж байгаа үйлчлүүлэгчдэд үнэгүй бэлгэвч тараахаар болсон юм байна. Гэтэл энэ ажил хэрэгжихгүй байсаар байгааг зохион байгуулагчид хэлж байна. Тиймээс үйлчилгээ эрхлэгчдийг хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа сургалтад идэвхтэй оролцож, үнэгүй тарааж байгаа бэлгэвчийг хүмүүст /100-150 төгрөг/ үнэлэхгүйгээр идэвхтэй тарааж, БЗХӨ-өөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа ажээ.

                                                                                                                             Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж