Электрон микроскопоор бодисын атомын зургийг авах туршилт хийж, алтны атомын бүтцийн зургийг авсан байна. Хамгийн сүүлийн үеийн энэ электрон микроскопоор ангстрем хэмжээсийг харж болох ажээ. Нэг ангстрем нь 0,1 нанометртэй тэнцүү юм. Харин атомын хэмжээ нь 0,6-2 ангстремээр хэмжигдэж байгаа юм.
Эрдэмтэд энэ микроскоп нь нано хэмжигдхүүний гурван хэмжээст дүрслэлийг харж болно гэжээ. Одоо биетийн хүндийн жингийн төвийг олохын тулд микроскопоор хэд хэдэн зураг авч, компьютерийн математик алгоритм програмаар тооцоо хийхэд хялбар болсон гэж эрдэмтэд нэмж хэлсэн байна.
Түүнчлэн физикчид бодисын хамгийн жижиг хэсгийн бүтцийн үндсэн хэлбэр нь зөв хорин өнцөгт буюу икосаэдр байдаг гэж тогтоосон юм.