“Хүний гараар орсон” газарт Оюутолгойг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

“Хүний гараар орсон” газарт Оюутолгойг нэрлэв

АНУ-ын “Huffington Post” сайт “Өрөмдлөгөөр сүйтгэж буй онгон дагшин 10 газар”-ын нэгээр Монголын Өмнөговь аймгийн нутаг дахь Оюутолгой ордыг нэрлэжээ. Дээрх жагсаалтад Канадын “Айвенхоу Майнз” компанийн өрөмдөж буй зэс, алт, мөнгөний асар том нөөц газраас гадна Аляска, Африк, Умард туйл, Болив зэрэг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд дахь уул уурхайнууд бичигджээ.

Тус сайтад нүүдэлч, малчдын өлгий нутаг саяхныг хүртэл хүний гар хүрээгүй онгон дагшин газар байсныг онцолсон байна. Гэвч 1990 оноос хойш борооны дараах мөөг шиг дэлгэрсэн уул уурхайн компаниуд зэрлэг онгон байгальд хайр найргүй хандсанаас байгаль ихээр сүйтгэгдэж, нүүдэлч, малчдын ахуйд заналхийлж байгааг ч дурьджээ.

“Huffington Post” “Бүтээн байгуулалт нь 75 хувьд хэдийнэ хүрсэн Оюутолгой төсөл хэрэгжвэл Азийн энэ ядуу буурай орон эдийн засаг нь 35 хувиар өснө гэж хүлээж байна” гэжээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын амлаж буйгаар ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад ДНБ гурав дахин нэмэгдэж, Монголчуудын орлого 60 хувиар нэмэгдэх аж. Монгол улсын нийт газар нутгийн хэмжээ Францаас гурав дахин том бөгөөд хүн ам хамгийн сийрэг суурьшсан газар юм. Нэг км квадрат нутагт таваас доош хүн амьдардаг газар Монголоос гадна Грийнланд, Баруун Сахарын цөл аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж