Майкл Жексоны тансаг байшинг худалдана

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны тансаг байшинг худалдана

Дуучин Майкл Жексоны амьдарч байсан Беверли-Хиллз дэх гоёмсог байшинг худалдахаар болсон талаар Forbes бичлээ.

Алдарт дуучин энэ байшиндаа 2009 онд нас эцэслэсэн билээ. Одоо байшинд дуучин Майкл Жексон амьдарч байсан гэх ямар ч ул мөр үлдээгүй, шинэ эзнээ хүлээн авахад бэлэн болсон гэж Forbes бичсэн байна. Байшинг худалдан авахаар сонирхсон хүмүүсийн санхүүг үл хөдлөх хөрөнгийн агентууд урьдчилан шалгах гэнэ. Учир нь байшинг зүгээр л сонирхон орж үзэх хүсэлтэй хүмүүс олон байгаа гэж болгоомжилж байгаа аж.

Байшин 1,5 мянган кв.метр талбайтай бөгөөд долоон унтлагын өрөө, 13 угаалгын өрөө, 14 камин зуух, саун, бэлтгэлийн талбай болон усан сантай юм. Байшин одоо 23,9 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Энэ гоёмсог байшинг 2002 онд 38 сая ам.доллараар бариулсан ажээ. Neverland эдлэн газраа өрөө төлөхөөр зарсныхаа дараа дуучин энэ байшиндаа 2008 оноос эхлэн амьдарсан юм.

2011 оны арванхоёрдугаар сард байшингийн эд хогшил, уран зураг болон бусад эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдсан бөгөөд 700 мянган ам.долларыг дуудлага худалдаанаас олсон байна.






Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж