Өмнөд Суданд 850 хүнтэй цэргийн баг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданд 850 хүнтэй цэргийн баг илгээнэ

Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерууд 2002 оноос цэргийн ажиглагчийн үүргийг, Цэргийн багууд 2003 оноос НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын цэргийн ажиллагаанд амжилттай оролцож байна. Айсуй 5 дугаар сард Олон улсын Энхийг сахиулагчдын өдрөөр монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож ирсний 10 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөсөн. Өнгөрөгч 10 жилийн хугацаанд манай Зэвсэгт хүчний болон хүчний бусад байгууллагын 5800 шахам цэргийн алба хаагчид НҮБ-ын Энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон нь том амжилт юм. Одоо дэлхийн халуун цэг болоод буй Афганистан зэрэг 7 ажиллагаанд Монголын 400 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд удахгүй 850 хүнтэй Цэргийн томоохон баг илгээн үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэлийг хангуулж байгаа юм. Энэ бол Энхийн үйлсэд монгол цэрэг оролцсон 10 жилийн хугацаанд анхны хамгийн олон хүнтэй баг гэдгээрээ онцлог бөгөөд БХЯ, ЗХЖШ-аас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газартай хамтран тус мото буудлагын батальоны ачаа, техник, бусад зүйлсийг ажиллагааны бүс рүү тээвэрлэн хүргэх ажлыг хийж байна.

БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж