Шүүх хуралдаан цаг гаруй үргэлжсэний эцэст тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь шүүгдэгчид Сүхбаатар дүүргийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзсан байна. Тэдний саналыг Нийслэлийн шүүхэд хянаж үзээд хууль зүйн үндэслэлтэй бол өөр дүүргийн шүүхэд шилжүүлэх аж.
Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.
Уг хэргийг зохион байгуулсан, бусдыг татан оролцуулсан Г.Батдэлгэр нь Хятадад сурч байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлджээ. Өмнө нь Г.Бат дэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт 10 жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсанч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ял нь хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүх рүү буцааж байжээ.