Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Усныхан зөвлөлдөв

Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байгаатай холбоотойгоор Төрийн ордонд “Ус-хүний эрх” хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт салбар хариуцсан яамдын албан тушаалтнуудаас гадна байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм.

Эрдэмтэн судлаачдын сануулсанаар усны нөөц жил ирэх тусам багасч байна. Үүнд байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлт асар их нөлөө үзүүлж байгаа ч эцсийн дүндээ хүний буруутай үйл ажиллагаанаас хамааралтай болохыг онцолж байна. Нөгөө талаас дэлхийн усны хэрэглээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэх болсон. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр усны нөөцөд хүндрэл учирч байгаа. Тиймээс хүн төрлөхтөн усны хэмнэлтэд шилжих шаардлагатай болохыг анхааруулж байна. Нэг аяга коффе, нэг ширхэг алим энэ бүхнийг ургуулж бий болгоход ус асар их шаарддаг. Өөрөөр хэлбэл, хүн ам өсөхийн хэрээр хүнсний хэрэгцээ улам нэмэгдэнэ. Түүнийг дагаад газар тариалангийн салбарыг хөгжүүлэх шаардлага бий болж байгаа.

Судалгаагаар нийт усны хэрэглээний 70 хувийг газар тариалан эрхлэгчид ашиглаж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Цаашид ч газар тариаланд ашиглах усны хэрэгцээ өсөх хандлагатай байгаа гэнэ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж