“Universe Best Songs”-ийн шинэ хос

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

“Universe Best Songs”-ийн шинэ хос

“UBS” телевизээс зохион байгуулж буй “Universe Best Songs” фестивалиас нэгэн шинэ хос төржээ. Рок попын ертөнцөд аль хэдийн өөрсдийн байрь сууриа эзлээд буй “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа “Universe Best Songs-2009” нэвтрүүлгийн шилдэг 25 оролцогчдын нэг Акбото гэх бүсгүйтээ үерхэж байгаа сурагтай. Тэд үргэл хамт явж, нэг нэгнээсээ салахаа байсан нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа аж. Өвөрмөц хоолойтой Акбото Ганбаа хоёрыг бусад оролцогчид болон найз нөхөд нь дэмжиж байгаа бөгөөд зарим хүмүүс тэднийг жинхэнэ тохирсон хосууд гэж үзэж байгаа гэнэ. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж