Рене Адлер дэлхийн аваргад оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Рене Адлер дэлхийн аваргад оролцохгүй

“Германы машинууд” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсынхаа нэгдүгээр хаалгач Рене Адлергүйгээр явах боллоо. “Баейрн Леверкусеy” клубын хаалгыг манаж байгаа хаалгач шигшээ багийнхаа дасгалжуулагч Йохим Лёвт хандан өнгөрсөн сард хавиргаа гэмтээсэн учир Өмнөд Африкыг зорих боломжгүй болсон тухайгаа дуулгасан байна. Тэрбээр “Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн хэцүү шийдвэр байлаа” гэжээ. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Лёв “Тэр бол Өмнөд Африк явах хамгийн эхний тоглогч байсан, гэхдээ одоо мэс ажилбарт орох хэрэгтэй” гэжээ. “Ханновер” клубын хаалгач агсан Роберт Энке амиа хорлосны дараачаар 25 настай Рене Адлер шигшээ багийн нэгдүгээр хаалгач болсон бөгөөд дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон тул хаалгачаараа алдартай Германы шигшээд асуудал үүсээд байна. Одоо Лёв “Шальке 04” клубын Мануэль Ноер, “Вердер Бремен”-ий  Тим Висе нарын аль нэгийг сонгон үндсэн бүрэлдэхүүд тоглуулах л үлдээд байна.
Мөн Германы шигшээ багийн хагас хамгаалагч Саймон Рофлес гэмтлийн улмаас Хар тивийг зорих боломжгүй болсон таагүй мэдээ иржээ. Сануулахад, дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ тэмцээний “D” хэсэгт Австрали, Серби, Гана улсын багтай сугалаа таарсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж