
Нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэдэг ажилчдын цалинг 400-500 мянган төгрөг болгон энэ сараас нэмэгдүүлсэн байна. Ийнхүү 260 ажилтны цалинг нэмэгдүүлсэн байна. Ажилчдын цалинг нэмэгдүүлэх ажилд нийт 1,2 тэрбум төсөвлөжээ.
Орчны хог хаягдлын менежментийн хэлтэс 2009 оноос эхлэн жил бүрийн намар, хаврын улиралд иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Энэхүү судалгааг гуравдугаар сард багтааж авахаар болсон байна.
Д.Жаргал