Европын хямрал АНУ-д нөлөөлсөөр байна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Европын хямрал АНУ-д нөлөөлсөөр байна

Европын өрийн хямрал АНУ-ын эдийн засагт одоо хүртэл нөлөөлсөөр байна гэж Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке лхагва гаригт Конгресст хэлсэн талаар ИТАР-ТАСС бичлээ.

“Европ тивийн орнуудад эдийн засгийн байдал хэцүү хэвээр байна. Европын улсуудын тэргүүнүүд эдийн засгийн тогтвортой байдлыг удаан хугацаанд хангах дорвитой алхмууд хийх хэрэгтэй” гэж тэрээр хэлжээ. АНУ-ын болон Европын эдийн засаг нягт холбоотой байдгийг дурдаад, АНУ-ын активийн дийлэнх нь Европын орнуудын холдингуудад байршдаг Бернанке гэж нэмж хэлсэн юм.

АНУ-ын санхүүгийн бүтцүүдэд эрсдлээс хамгаалах арга хэмжээг авах цаг болсон. Компаниуд зөвхөн өөрсдийн төлөө бус, улсын зохицуулах нэгж болж байгаагийн хувьд асуудалд санаа зовох ёстой гэжээ.

Түүнчлэн АНУ-ын 19 томоохон банкны стресс тестийн талаар Бен Бернанке хэлэхдээ нэлээн их хэмжээний алдагдалтай байсан ч гэсэн 15 банк хангалттай хөрөнгийн чадамжтай байгаа гэж тодорхойлсон юм.

АНУ-ын Сангийн Сайд Тимоти Гайтнер хэлэхдээ Европын орнууд эдийн засгийн асуудлаа шийдэхдээ чухал прогресс хийж чадлаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт хэсэг хугацаанд бага байх болно гэжээ. Европын хямрал нь АНУ-ын эдийн засагт ихээр нөлөөлсөн. Одоо Вашингтон эдийн засгийн асуудлаа шийдэхээр ажиллаж байна гэж Гайтнер хэлсэн байна.

ОУВС-гийн ажлыг тэрээр өндөр үнэлсэн бөгөөд ОУВС-гийн тусламж Европын орнуудыг хямралаас гаргаж чадна гэж АНУ бодож байна гэж Тимоти Гайтнер нэмж хэллээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж