Хойд Солонгосын хөгжимчид Америкт айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хөгжимчид Америкт айлчилна

Тун саяхан Парист тоглолтоо хийн багагүй дуулиан тарьсан Хойд Солонгосын симфони найрал хөгжимчид энэ хавар Америкт аялан тоглолт хийхээр боллоо. 164 хөгжимчин, сэтгүүлчдээс бүрдсэн баг 18 хоног эрх чөлөөний оронд саатан Атланта, Нью-Йорк зэрэг томоохон хотуудад тоглолт хийнэ.

Уг тоглолтыг Атлантад төвтэй хүмүүнлэгийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажээ. Тоглолтын нарийн товыг ирэх сараас гаргах юм байна. “Хойд Солонгосын ард түмнийг илүү сайн ойлгож, таньж мэдэхэд энэ тоглолт их үүрэг гүйцэтгэх болно” хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Нью-Йоркийн Филармонийн уран бүтээлчид Пхеньян хотод очиж тоглолт хийж байсан ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж