Тусгай замын автобус үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Тусгай замын автобус үйлчилнэ

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” зохион байгуулж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Тусгай замын автобусны үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр болж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх гэрээ хэлэлцээр хийхээр болсон байна. Нийтдээ 272,9 сая ам долларын өртөгтэй эл төслийн 215,9 сая ам долларыг Азийн хөгжлийн банкнаас, 57 сая ам, долларын оруулалтыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөр 7-10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжихээр төлөвлөжээ. Эхний шат нь 2012-2014 онд босоо тэнхлэгийн дагуу 7,7 километр замыг сайжруулах, Энхтайваны гүүрний өргөтгөлийн ажил, босоо тэнхлэгийн дагуу 14 километр тусгай замын автобусны шугамын барилгын ажил, автобусны баршил тогтоох удирдлагын систем, дараагиийн шатны ажлын нарийвчилсан зураг төслийн ажил зэргийг хийж гүйцэтгэх ажээ.

Харин 2013-2016 онд бүтээн байгуулалтын ажил хийж, тусгай замын автобусыг үйлчилгээнд гаргах гэнэ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж