54 настай эрдэмтэн Нозетт өнгөрсөн оны есдүгээр сард буруугаа хүлээсэн юм. Тэрээр Израил улсад хиймэл дагуул, хамгаалалтын систем, радио тагнуул болон бусад нууц мэдээлэл дамжуулахаар бэлдэж байсан ажээ. Түүнийг Тагнуулын төв газрын тусгай ажиллагаагаар илрүүлсэн юм. ТТГ-ын ажилтан өөрийгөө эрдэмтэнд Израилийн тагнуулын “Моссад” байгууллагын ажилтан гэж танилцуулаад, нууц мэдээллийг бэлэн мөнгөөр худалдан авах санал тавьсан гэнэ.
Шүүхээс эрдэмтэн татвараа нууж байсан хэрэгт 200 мянган ам.долларын торгуулийн шийтгэл мөн оноосон байна.
Стюарт Нозетт нь Лоуренсийн нэрэмжит Ливерморскийн лаборатори зэрэг хэд хэдэн эрдэм шинжилгээний газарт ажилладаг байсан юм. Эрдэмтэн хиймэл дагуулын технологийн судалгаа хийдэг байсан бөгөөд саран дээр ус байгааг илрүүлсэн хиймэл дагуулын ажилд гар бие оролцож байжээ.