“Жонон” хамтлаг тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

“Жонон” хамтлаг тоглолт хийнэ

Үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн хэмнэлтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонд болох аж. Харин тоглолтынхоо дараа хоёр дахь бие даасан цомог нь болох “Хаадын хишиг”-ийг худалдаанд гаргахаар ажиллах юм байна.

Сонирхуулахад “Жонон” хамтлагийнхан нь өнгөрсөн сард “Монгол язгуур урлаг” хэмээх таван хамтлагийн хамтарсан тоглолтод оролцсон юм. Тун удахгүй тус тоглолтын DVD худалдаанд гарах бөгөөд дэлхийн тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж