За хө нэг сонин жишиг тогтлоо доо.
Өнгөрсөн жил МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдаа дээр шалгах гэтэл “Намайг
шалгавал Ц.Нямдоржийг бас шалга” гэв ээ. Тэгээд бүр “Ц.Нямдорж ийм тийм
хаустай” гээд баахан зураг хөрөг гаргаад ирэв. Гэтэл нөгөөх нь “Намайг
биш тэр Н.Энхбаярыгаа шалга” гээд баахан хэрүүл хийж билээ. Үүнээс
үүдээд хэрвээ хэн нэгнийг шалгах гэвэл бас нэг хүнийг бариад очих жишиг
тогтох шахав. Тэрнээс болоод би ингэж боддог болсон. “Хэрвээ намайг
шалгах гэвэл би Баабарыг бас шалгуулна даа” гэж… Улаан гишүүнийг цагдаа
дуудвал Ягаан гишүүнийг чирээд очих нь зөв. Х.Баянмөнх аваргыг шалгаад
эхэлвэл Ж.Мөнхбат аваргыг бас шалгах ёстой. Дуучин Ариунааг дуудвал
Сарааг бас дуудах л ёстой. Ингэж чадахгүй бол шударга ёс алдагдах гээд
байсан гэдэг. Аятайхан жишиг шүү. Хэрэг илэрэхэд дөхөм ч юм уу. Хоор
хоороороо бие биенээ чирээд очих нь байна. Гэтэл саяхан бас нэг шинэ
жишиг тогтлоо. Шүүхийн шийдвэрийг хүсвэл биелүүлнэ хүсэхгүй бол
биелүүлэхгүй. Догь. Хүний эрх мөн үү мөн. Үүнийг Хүний эрхийн үндэсний
коммисс сайшаах биз. Ардчилсан Монгол Улсын иргэн эрхээ эдлэж байна. Та
нар муусайнууд юу гэхийн, ёстой хуцав аа. Харин энэ жишгийг дагаад
саналаараа сайн дураараа “Ганцхудаг”-т хоригдох хүмүүс саналаа өгч
эхэлбэл яах вэ. Ч.Амарболд нар хүслээрээ хоригдож болдог байхад жирийн
иргэн Дорж нар яагаад сайн дураараа хоригдож болдоггүй билээ. Хүн бүхэн
хуулийн өмнө тэгш эрхтэй. Бас нэг зүйл бодогдоод байна. Эрүүл мэндийн
даатгалаа төлж буй иргэн бүхэн жилд нэг удаа үнэгүй эмнэлгийн үзлэгт
хамрагдах, хэвтэж сувилуулах эрхтэй гэдэг юм билээ. За тэгвэл би
Сүхбаатар дүүргийн эмнэлэгт цагдаагийн хамгаалалтад хэд хоног хэвтэж
эмчлүүлмээр байна санж. Хүсэлтээ хаана гаргах вэ. Хэрвээ миний энэ
хүсэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж эрхээ
хамгаалуулна даа. Тэгээд ч цагдаа иргэн бүрийг хамгаалах үүрэгтэй.
Гэхдээ нэг сонин хэлц үг гарсан байна. “Миний цагдаа намайг хамгаална
Ч.Амарболд” гэнэ үү. Атаархагчид энэ цуу яриаг дэгдээсэн биз. Тэрнээс
цагдаа намайг ч бас хамгаалж таарна. Ер нь Ч.Амарболд генерал шударга
хүн. МАХН 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулахад Э.Бат-Үүлийг Улсын мөрдөн
байцаах газрын үүднээс чирээд УАЗ -469 машинд ачиж байлаа. Эхнэр
хүүхдийг нь орилуулаад идэшний хонь шиг аваад явчихаж байсныг би
нүдээрээ үзсэн юм. Хуулийг ингэж л мөрдөх ёстой байх. Хэнбугай ч байсан
хорь л гэсэн бол хорих ёстой. Тэгэхэд Ерөнхий сайд нь одоо Ч.Амарболд
нарын хэрэгт гэрчээр дуудагдаад байгаа Н.Энхбаяр гуай байлаа даа. Харин
одоогийн Д.Сандаг-Очир генерал ажлаа хийж чадахгүй байна шүү дээ.
Тиймээс би лав Ч.Амарболдыг шударга цагдаа гэж бодно. Яах аргагүй
ЦЕГ-ын дарга байхад тохирсон хүн байгаа биз. Тиймээс би түүнд
атаархахгүй байгаа. Тэгээд ч бас ингэж бичиж байгаа юм шүү.

Л.МӨНХБАЯСГАЛАН