Мейвезер, Мартинезийн эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Мейвезер, Мартинезийн эсрэг

Саяхан Шейн Мослиг ялсаныхаа дараа Флойд Мейвезер ээлжит өрсөлдөгчөө зарлалаа. 33 настай Америк боксчин Серхио Мартинезтай тулалдах сонирхолтойгоо хэлсэн байна. Мэргэжлийн боксын WBC, WBO-ийн дунд жингийн дэлхийн аварга цолтой Серхио Мартинез нь мэргэжлийн боксын рингэнд 49 тулаан хийж, 45 ялсан үзүүлэлттэй. Хамгийн сүүлд тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд WBO-ийн дунд жингийн дэлхийн аварга Келли Павликийг сүүлийн раундад унагаж, бүсийг нь өөрийн болгосон юм. Харин өнгөрсөн долоо хоногт Шейн Мослиг оноогоор илт давуу ялсан Мейвезер тулааныхаа дараа Мартинезийг онцолсноор хоёр боксчны тулаан удахгүй товлогдох төлөвтэй байна. Мартинезийн менежер Луй ДиБелла энэ тулаан болохыг үгүйсгээгүй аж. Гэхдээ олон нийт Флойд Мейвезер, Мэнни Пэкьяао нарын супер тулааныг үзэхийг тэсч ядан хүлээж байгаа. Харин энэ хоёрын тулаан болно гэхэд ихээхэн эргэлзээтэй. Өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд “Мейвезер – Пэкьяао” гэсэн тулаан болохоор төлөвлөгдсөн байсан ч сэргээшийн шинжилгээгээ өгөх газрын асуудал дээр санал зөрөлдөж, улмаар тулаан цуцлагдсаныг бокс сонирхогчид санаж байгаа биз ээ. Юутай ч Америк боксчин дараагийн тулалдах хүнээ нэрлэсэн бол Филиппиний Пэкьяао Антонио Маргатто болон Юри Формен нарын нэгийг өрсөлдөгчөөрөө дуудах гэнэ.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж