Өнөөдөр Наурызын баяр тохиож буйгаараа онцлог юм. УИХ-ын даргын хамт УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Жекей, Х.Баделхан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр нар ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн ард иргэдийн хамгийн их тавьж байгаа асуудал нь Казкастан улс руу явж, иргэншлээ шилжүүлсэн иргэдийн асуудал байлаа. Эдгээр хүмүүс Монгол улсдаа эргэн ирэх, иргэншлээ дахин сэргээх зэрэг асуудал ихээхэн хүндрэлтэй байгаа аж.
Мөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар Казкастан улсад очоод гэрээний хугацаа дуусгавар болсон иргэд эргэн ирэх асуудал бас хүндрэлтэй байгаа гэнэ.
УИХ-ын даргын ажилласан өмнөх аймгуудын иргэдийн нэгэн адил малд хийж буй вакцин хүндрэл үүсгэж, мал хээл хаяж байгаа тухай ч дуулгаж байлаа.