Бамоко хотын цэргийн баазад Батлан хамгаалахын сайд Садио Гассамаг үг хэлсний дараа хэсэг цэргүүд бослого гаргаж, Ерөнхийлөгчийн ордон руу дайрчээ.
Ерөнхийлөгчийн ордныг хамгаалалж байсан цэргүүд болон бослого дэгдээсэн цэргүүдийн хооронд ширүүн буудалцаан болжээ.
Босогчид улсын радио болон телевизийн байрыг эзлэн авсан байна. Тэд Засгийн Газраас цэргүүдэд Туарег нүүдэлчин аймгийн исламист бүлэгтэй тэмцэхэд хангалттай хүнс болон зэр зэвсэг өгөхгүй байна мэдэгджээ. Түүнчлэн цэргүүдийн шаардлагыг хүлээж авдаггүй хэмээн боссон шалтгаанаа тайлбарласан ажээ.
АНУ болон Франц цэргүүд болон Засгийн Газрыг асуудлаа тайван замаар шийдэхийг шаардаж байна.
Харин Ерөнхийлөгч Амаду Тумани Туре энэ бол төрийн эргэлт биш, “зүгээр бослого” гэж хэлсэн бөгөөд өөрийн твиттер болон блогтоо мөн ингэж бичсэн байна.