Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид “Байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчлийг бууруулахад хууль хяналтын байгууллагуудын хамтын оролцоо” сэдэвт зөвлөгөөн болжээ. Тус зөвлөгөөнөөс Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэм хэргийг таслан зогсоох, хууль бусаар ан хийж байгаа агнуурын сүлжээг илрүүлэхэд хилийн цэрэг, хилийн тагнуулыг татан оролцуулах талаар зөвлөмж гаргасан байна.
Э.Сараа