Түрэгийн үеийн олдворын үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Түрэгийн үеийн олдворын үзэсгэлэн гарна

Өнгөрсөн жил ШУА-ийн түүхийн хүрээлэн, Казакстан улсын Евро-Азийн их сургууль хамтран “Монгол нутаг дахь эртний Түрэгийн өв” нэртэй археологийн малтлага, судалгааны хамтарсан төслийг Булган аймгийн Баяннуур сумын нутагт хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд Түрэг язгууртны 500 гаруй олдвор ,эд өлгийн зүйлс олдсон юм байна. Тиймээс  VII зууны Түрэгийн язгууртны бунхант оршуулгын хэв маяг, зан үйл, уламжлалыг харуулах, бунхан түүний бүтцийн талаар тодорхой ойлголт өгөх, бунхнаас гарсан олдворуудыг мэдээллийн хамт олдсон дарааллаар нь түүхэн үйл явцын бодит хэрэглэгдэхүүн болох археологийн олдвор, эд өлгийн зүйл, гэрэл зураг, хэвэлмэл зураг, модель, хуулбарыг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Хархорум” музей, ШУА-ийн түүхийн хүрээлэн хамтран энэ сарын 29-нөөс эхлэн ирэх сарын 4-нийг хүртэл Монголын уран зургийн галерейд үзэсгэлэн болгон нээж үзүүлэх юм байна.
                                                                                                                                   Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж