Дел Потро хагалгаанд орно

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Дел Потро хагалгаанд орно

U.S. Open тэмцээний аварга, дэлхийн №5 теннисчин Хуан Мартин дел Потро гарынхаа бугуйнд мэс засал хийлгэхээр болжээ. 21 настай Аргентин теннисчин өнгөрсөн оны аравдугаар сард бугуйнхаа шөрмөсийг сунгаснаас хойш гэмтэлтэй гурван сар орчим тоглоод Австралийн нээлттэй тэмцээнд хамгийн сүүлийн тоглолтоо хийж, гэмтлээ сэдрээснээр дахин талбайд гараагүй юм. Харин одоо тэрбээр АНУ-ын Миннесота хотноо мэс засалд орохоор болсон байна. Түүний мэс заслыг Маёо клиникийн эмнэлгийн шилдэг эмч нар хийх бөгөөд Дел Потро хагалгааны дараа хоёр сар орчим хугацаанд талбайд гарахгүй аж. Аргентиний шилдэг теннисчин өнгөрсөн жилийн U.S. Open тэмцээнд түрүүлэхдээ Рожер Федерер, Рафаэль Надаль нарын шилдгүүдийг “Их дуулга”-ын тэмцээнд цувруулж, хожсон анхны теннисчин болж, түүхэнд нэрээ үлдээсэн билээ.
Score Studio

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж