Байгаль орчныг хамгаалах хаврын сарын аяныг нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Байгаль орчныг хамгаалах хаврын сарын аяныг нээнэ

“Дэлхийн усны өдөр” өнөөдөр тохиож буй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал тус яаманд болох юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүр Байгаль орчныг хамгаалах хаврын сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай, харин өнөөдөр нээлтийг нь хийх аж. Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Усны газрын дарга Ц.Бадрах, Ойн газрын дарга М.Тунгалаг нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх ажээ.
Мөн “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд “Усгүй урсгал” нэртэй үзэсгэлэн Төрийн ордон болон Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд тус бүр нээгдэх аж.

Өдрөөс өдөрт хомсдож буй цэвэр усны нөөцийг хамгаалахын чухлыг, мөн бидний ирээдүйд өдөр тутмын усны зохист хэрэглээ ямар чухал болохыг урлагийн хэлээр дамжуулан олон нийтэд ойлгуулах, усыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон ард иргэдийн харилцааг ойртуулахад энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршиж буй юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж