Тус аймаг нь ой мод ихтэйгээс гадна ОХУ-тай хил залгаа учраас ой орчимд нь гал түймэр гарахаас урьдчилан хамгаалах ажлыг онцгой байдлын албаныхан хариуцдаг ажээ.
Мөн мал амьтны гоц халдварт өвчин гарахаас сэргийлэх, гарсан тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоож, устгах ажлыг бас гүйцэтгэдэг байна. Аймгийн Онцгойгийнхон нийслэлийн 105 буюу эрэн хайх аврах салбарыг орон нутагтаа байгуулжээ.
Энэ нь Онцгойгийнхон орон нутагтаа эрэн хайх салбар байгуулсан анхны гараа болж байгаа юм байна. Тус газрын эрэн хайх ангийн залуус үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэдэг. Тэд эх орныхоо төлөө төрсөн тангарга өргөсөн эрс, Онцгой байдлын удирдлагууд болон аймгийн засаг даргын зүгээс тэдэнд чадах чинээгээрээ тусалдаг, зарим нэг багаж хэрэгслийн хувьд дутуу зүйл байгаа ч нэг үеэ бодвол дээр болсон хэмээн тус эрэн хайх ангийн дарга ярьж байна.