Морин хуурын чуулга хараагүй хүүхдүүдэд тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Морин хуурын чуулга хараагүй хүүхдүүдэд тоглолт хийнэ

Монгол Улсын Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрч байгаа. Ойн хүрээнд тус чуулгынхан олон сайхан тоглолт үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байгаа гэсэн. Тэгвэл өнөөдөр Морин хуурын чуулгынхан хараагүй хүүхдүүдэд зориулан тоглолт хийх гэнэ. “Бөртэ” хамтлагийн цохивор хөгжимчин Б.Ганхөлөгийн “Арт менежмент” клубээс энэхүү тоглолтыг санаачлан, зохион байгуулж байгаа юм.

“Арт менежмент” клуб нь урлагаас хол байдаг, урлагт хүрч чаддаггүй хүмүүст зориулан тоглолт хийж, урлагийг танилцуулдаг байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж тэдний энэ удаагийн тоглолтыг Морин хуурын чуулгын уран бүтээлчид дэмжин, хараагүй хүүхдүүдийн 110-р дунд сургуулийн сурагчдад тоглолт хийхээр болсон юм. Тоглолт өнөөдөр 15.00 цагт 110-р сургуулийн урлагийн танхимд болно.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж