Дуучин Марк Антони Лос-Анжелест болсон Латин Америкийн хөгжмийн наадмын VIP үдэшлэгт шинэ найз бүсгүйгээ дагуулан очиж, гэр бүлийн эртний найзууд хөлбөмбөгч Дэвид Бэкхем, түүний эхнэр Виктория нартай танилцуулсан гэнэ. Хачирхалтай нь Венесуэлийн гоо бүсгүй Шэннон Де Лима дуучны экс эхнэр Женнифер Лопезын 2000 онд Грэммийн шагнал гардуулах ёслолд өмсч байсан Версачийн даашинзыг өмссөн байсан гэнэ. Ихрүүдийн аав ээж болсон дуучин Марк Антони, Женнифер Лопез нар гэрлэлтээ албан ёсоор цуцлуулснаас хойш Латин Америкийн “Q"Viva” шоунд хамтарч ажиллаж байгаа юм. Харин тэднийг уран бүтээлдээ ч гар нийлэхээ больсон талаар хэвлэлээр шуугих болсон байна.
Н.Энх