Газар хөдлөлтийн нэгдсэн сургуулилт болно

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн нэгдсэн сургуулилт болно

Онцгой байдлын ерөнхий газар,  Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулилт эхлүүлнэ. Дадлага сургуулилт нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт доорх хуваарийн дагуу эхлэх аж.  Эрт зарлан мэдээлэх дохиогоор эхлэх энэхүү дадлага сургуулиар орон сууц, сургууль доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ба иргэд, олон нийт өөрсдийн биеэр дадлага сургуульд оролцсоноор газар хөдлөлтийн үед  хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар мэдлэг мэдээлэлтэй болох юм байна.

Сургуулилтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

  • 11.00 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, 18 дугаар байр, Улсын их дэлгүүрийн зүүн талд
  • 16.00 цагт Баянгол дүүргийн хоёрдугаар хороо,Төмөр замын дээд сургуулийн урд талбайд 
  • 16.00 цагт Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 203 дугаар байранд 
  • 16.00 цагт  Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн III дугаар байр 
  • 16.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,  III дугаар байр, 48 айлын орон сууц 
  • 16.00 цагт Хан-Уул дүүргийн X хороо, “Амин-Ус” өрхийн эмнэлэг, 35 дугаар байр, VII дугаар сургууль, 49 дүгээр цэцэрлэг  
  • 16.00 цагт Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, III дугаар байр 
  • 16.00 цаг Налайх дүүргийн II хороо, 40, 41 дүгээр байр 
  • 16.00 цагт Багануур дүүргийн III хороо, 29 дүгээр байр, Боловсрол цогцолборт тус тус болох ажээ.
Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж