Ерөнхий сайд нийслэлд ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нийслэлд ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарын хамтаар нийслэлд ажиллахаар болсон байна. Ингэхдээ Цаг уур, орчны шинжилгээний газар ажиллахаар төлөвлөжээ. Цаг уурын мэдээлэл боловсруулах орчин үеийн супер компьютертэй болох хүсэлтийг Цаг уур орчны шинжилгээний газраас Засгийн газрын тэргүүнд тавьсны дагуу өнгөрсөн онд энэ асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд тус газарт ажиллах үеэрээ супер компьютерийн ажиллагаа, боловсруулж буй мэдээллийн чанартай биечлэн танилцахаар болжээ. Мөн 2009 оны арванхоёрдугаар сарын 7-нд өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж