-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх ажлын хүрээнд татвар хөнгөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан байна. Ямар татвар хөнгөлөхөөр болсон бэ?
-Сүүлийн гурван жилд Засгийн газар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар багагүй ажил хийж байгаа. Эхний ээлжинд ажлын байр бий болгох Жижиг, дунд үйлдэрлэлийг дэмжих, мөн төслөө бодит ажил болгох санхүүгийн эх үүсвэрийг бий болгох олон ажил хийсэн. Үүний үр дүн сайн байгаа. Жил бүр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдийн ажлын үр дүнг харах зорилгоор үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн чуулганыг энэ жил зохион байгуулсан. Энэ чуулганаар иргэд аж ахуй нэгжүүдээс олон төрлийн санал, зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжийн гол санаа нь байгаа аж ахуй нэгжүүдэд татварын талаас нь төрөөс хөнгөлөлт олгох. Энэ төлөвлөгөөний нэг хэсэг нь богино хугацаанд буюу эхний улиралд багтааж, хуульд өөрчлөлтийг хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж ирж УИХ-д өргөн барихаар боллоо. Энэхүү хууль нь Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт оруулах тухай байсан.
-Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын босго нь 10 сая төгрөг байсан. Үүнийг багасгах боломжтой болно гэсэн үг үү?
-Одоогоос 10 жилийн өмнө Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 10 саяар тогтоож байсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 10 сая төгрөгийг 50 сая хүртэл төгрөгөөр өсгөх нь өнөөгийн нөхцөл байдалд тохирч байгаа юм. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа 10 мянга орчим аж ахуй нэгж тав дахин өсгөнө. Мөн хувь хүний орлогын татварыг нэгдсэн журмаар хот, дүүрэг авдаг байсныг орон нутагт нь шилжүүлэх санал орж ирж байгаа юм. Гэхдээ хөнгөлөлт үзүүлэхдээ орон нутагт нь хязгаарыг нь тогтоож өгөх юм. Аж ахуй нэгж үүдийн хувьд орлогын албан татварт тоооцох нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, харин 50 сая хүртлэх орлоготой бол хөнгөлөлттэй буюу нэг хувийн татвартай, 50 саяаас дээш орлого олдог үйлдвэрлэгчдээ одоогийн байгаагаараа буюу таван хувийн татвар төлөх юм. Бүртгэлээрээ татвар төлөх ёстой ААН 70-аад мянга байдаг ч 20 орчим мянга нь татвараа төлдөг. Гэтэл 50 сая доторхи орлого олдог нь нийт татвар төлөгчдийн 50 хувь нь болж байгаа юм. Тиймээс эдгээр татвар төлдөг аж ахуй нэгжийн татварыг шийдье гэсэн санаа.
-Махны үнэ 8000 төгрөг хүрчихсэн байна. Хэдийгээр нөөцийн махыг худалдаанд гаргаж байгаа ч үнийг бууруулахгүй байна гэсэн шүүмжлэл их бий. Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны асуудлыг хэлэлцсэн үү?
-Нөөцийн махны асуудлыг, үнийн бодлогын асуудлыг оруулах ёстой байсан. Гэтэл Сангийн сайд, Хотын ерөнхий менежер болон холбогдох албаныхан гадаадад ажилтай байсан учраас хэлэлцүүлсэнгүй. Энэ долоо хоногт хотын захиргаанаас шийдвэр аваад ирэх гуравдахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Ер нь бол зах зээлийн зарчим руу явуулах нь зүйтэй юм.
-Цалин нэмсэнтэй холбогдуулан махны үнэ өссөн гэх яриа ч бас бий?
-Цалин нэмснээс хойш мах худалдан авсан эрэлт нь бага байгаа. Их хэмжээний мах аваагүй ч ерөнхийдөө махны үнийг хөөрөгдсөн бодлого яваад байгаа юм. Гэхдээ борлуулалт нь багасаад ирэхээр бага багаар үнэ буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ бид нөөцийн махыг хэтэрхий бага үнээр худалдаанд гаргаснаар үнэ нь өсөх гол шалтгаан болсон. Нөөцийн мах нийлүүлэгчид үнийг өсгөх саналыг өгсөн ч яг хэдэн төгрөгөөр нэмэх талаар нь би тодорхой мэдээлэл аваагүй байна. Засгийн газраас үнийг бодлого зохицуулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.