Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 9-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн зүүн хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш
эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэгсээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 12-14 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дорноговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж