
Зураач өөрийн нэр нь “хориотой” байхаа больсон байхыг хараад сайтад блогоо нээсэн байна. Өмнө нь Sina Weibo микроблогийн үйлчилгээгээр Ай Вэйвэй нэртэй холбоотой хайлт хийхийг ч хориглож байсан юм. Хятадад захиргааны зөвшөөрөл авсны дараа блогт бүртгүүлэх боломжтой болдог аж. Бээжин энэ зөвшөөрлөө садар самуунтай тэмцэхтэй холбон тайлбарладаг гэнэ.
Ай Вэйвэй Twitter-т бүртгэлтэй бөгөөд түүнийг 130 мянга гаруй хүн “дагажээ”.
Н.ТУНГАЛАГ