Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, нөгөө талаас Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Батбаяр, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Ганбаяр нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэх юм байна. Талууд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах аж. Энэ хүрээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хамтран боловсруулан бөгөөд “Хэрэгдэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, биелэлтэд үнэлгээ, дүгнэл өгөх, шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрийг хамтран боловсруулах юм байна. Мөн хүний нөөцийг чадваржуулж, хөгжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, семинар, арга хэмжээг зохиох ажээ. Түүнчлэн хэрэглэгчээс ирсэн зарим өргөдөл, гомдлыг хамтран шийдвэрлэж, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр хяналт, шалгалтын ажлыг хамтран гүйцэтгэж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх аж. Нийгэмд тулгамдсан хэрэглэгчийн асуудлыг хэлэлцэх зорилго бүхий “Хэрэглэгчийн зөвшилцөх зөвлөл”-ийг хамтран байгуулж, төрийн бус байгууллагыг дэмжих, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх гээд олон ажил хийхээр төлөвлөжээ.
Г.ДАША