МҮОХ, Спортын маркетингийн агентлаг, UBS телевиз, www.sportnews.mn сайт хамтран сар бүрийн шилдэг тамирчин тодруулж буй билээ. 2012 оны эхний сарын шилдэг тамирчин цол хүртсэн С.Мияарагчаа, хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар тодорсон С.Ням-Очир нар гадаадад тэмцээн уралдаантай болон шахуу бэлтгэлийн хуваарьтайгаас болоод шагналаа хараахан гардаж амжаагүй байсан билээ. Өнөөдөр МҮОХ-ны байранд тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Шагналыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин гардуулсан юм.
Эх сурвалж: http://www.olympic.mn