Бразилийн Таубате хотын цагдаагийн газарт хэв журам сахиулах нэгэн өвөрмөц цагдаатай болсон нь Бэтмений хувцас, багтай цагдаагийн ажилтан юм. Тэтгэвэрт гарсан цагдаа Андре Луис Пинейро ийм сонин содон санаа сэдсэн бөгөөд цагдаа нар хар тамхины наймаачидтай тэмцэхэд тус болно гэж үзэж байна. Цагдаагийн бүхий л үйл ажиллагаанд Бэтмен цагдаа оролцох бөгөөд хар тамхитай тэмцэхэд илүү хүч гаргах аж.
Түүнчлэн Бэтмен цагдаа хотын оршин суугчид болон хүүхдүүдтэй уулзан, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөх гэнэ. Хотын иргэд Бэтмен цагдаагийн тухай ам сайтай байгаа бөгөөд түүнийг хотод эмх замбараатай байдлыг бий болгож чадна гэж хүлээж байгаа юм.
Н.Тунгалаг